Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2018-07-09

Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, аймаг байгуулагдсаны 77 жилийн ойн үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол түмний нандин өв соёл болсон баяр цэнгэл наадмынхаа энэ өдрүүдэд та бид юуны өмнө ёс уламжлалаа дээдэлж,түүх шашдираа хүндэтгэж, ололт амжилтаараа бахархан баярладаг ард түмэн билээ. Бидний өвөг дээдэс уудам сайхан нутаг, үзэсгэлэн төгөлдөр байгаль, цэнгэг ус, цэвэр агаарыг бидэнд өвлүүлэн үлдээжээ. Тэгээд зогсохгүй айх аюулгүй амар тайван амьдрал, аз жаргалыг бас бэлэглэжээ. Ийм сайхан эх орондоо эрх чөлөөгөө эдлэн гаргаж буй элгэн садан та бүхэндээ баяр хүргэе ээ.Нэр алдар нь төрөлх Дундговь нутагтаа төдийгүй улс, дэлхийн хэмжээнд дуурссан урлаг соёл, спортын алдартнууд, шинжлэх ухаан эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд бидний дундаас олон арваараа төрөн гарч, идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээл, авъяас чадвар, эрдэм ухаанаараа улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг баяр наадмын өдрүүдэд бахархан дурсахад таатай байна. Бидний өнгөрсөнийг бүтээж өнөөдөрт хүргэсэн ахмад настан азай буурлууд, өнөөдрийн түүхийг бичилцэж яваа идэр залуу үе, ирээдүйн хөгжлийг цогцлоох хүүхэд багачууд гээд энэ нутгийн ажилч ард түмний нөр их хичээнгүй хөдөлмөрийн үрээр нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна. Түүнчлэн Дундговьчууд бид иргэдийнхээ эрүүл аюулгүй, амар тайван амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон арван хөгжлийн баримт бичгийг боловсруулан, хөгжлийн түүчээ болсон бүтээн байгуулалтыг өрнүүлж, олон ажлын гарааг эхлүүлсэн амжилт бүтээлээр Үндэсний их баяр наадмаа угтаж байгаадаа баяртай байна. Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн, их түүхт, эрх чөлөөт Монгол түмний бэлэгшээл, бахархлын дээд үндэсний баяр наадмаараа айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд сэтгэл тэнэгэр баярлан цэнгэхийн ерөөлийг дэвшүүлье.Үндэсний их баяр наадамдаа эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ гоц нь байж, дэлгэр зуны цэлгэр талдаа дэнж хотойтол сайхан наадаарай. Одоогоор бороо хур хомсхон байгаа ч гэсэн цаг сайхан дэлгэрнэ гэсэн итгэл бэлэгшээл дүүрэн баяр наадмаа тэмдэглэхийг хүсч байна. Мөн энэ удаагийн наадмыг Цэвэрхэн наадацгаая гэсэн уриан дор зохион байгуулж байгааг уламжлан, хүн бүрийг энэхүү уриалгад нэгдэхийг урьж байна. АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.СҮХБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%