Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МОНГОЛ, СОЛОНГОС УЛСЫН ОЮУТНУУД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫНХАА ХҮРЭЭНД ШИНЭ ГУДАМЖ-3 ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАА

2018-07-05

              “Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан өнгөрсөн 2013 оноос эхлэн иргэдтэйгээ хамтран "Шинэ гудамж" төслийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ онд “Шинэ гудамж -3” төслийг Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 2,3 дугаар гудамжинд хийж нээлтээ 2018 оны 06 дугаар сарын 19-нд хийсэн билээ. Өнөөдөр /2018.07.04/ Бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотын Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцдаг 20 орчим оюутан, Агро экологийн бизнесийн сургуулийн 20 орчим оюутнууд хоёр өдрийн нийт 20 цагийн сайн дурын ажлыг оршин суугчидтай хамтран хийж байна.
                
                  Энэхүү ажилтай өнөөдөр /2018.07.04/ аймгийн Удирдлагууд танилцаж цаашид тус сургуульд оюутан, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр суралцуулах талаар харилцан санал солилцсон байна. Мөн энэ үеэр Бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотын Үндэсний их сургуулийн багш сурагчид 1000 долларыг "Шинэ гудамж-3" төслийн багийнханд гардуулсан юм. Энэхүү ажлын гол онцлог нь иргэд оршин суугчид амьдрах орчноо сайжруулахад олон нийтийн байгууллагатай хамтран бага өртгөөр чанартай бүтээн байгуулалтыг хийж байгаад оршиж байгаа юм. Шинэ гудамж 3 төсөлд Дархан сумын 15 дугаар багийн 37 өрх хамрагдаж байгаа бөгөөд тэд замаа засан гудамжаа гэрэлтүүлж, мод тарьж хашаажуулах, камержуулах ажлыг хийх ажээ. Цаашдаа энэхүү төслөө үлгэр жишээ болгон орон даяар хэрэгжүүлж хэрхэн өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо сайхан болгох аянг өрнүүлэх томоохон зорилтыг зохион байгуулагчид өмнөө тавьжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%