Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Сейнт Жон Боско төв”-тэй байгуулсан санамж бичгийн хүрээнд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хичээлийн жилд тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын материалыг шалгуур үзүүлэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст авах ажээ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчид нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1.Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ бичгээр гаргасан байна.
2.Их сургуульд суралцах эрхийн бичгээ хүлээн авсан байна.
3.Ёс зүйн зөрчилгүй, шилдэг тэргүүний сурагч болохыг төгссөн сургуулиас тодорхойлсон тодорхойлолт
4.Багийн Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх
5.Хөтөлбөрт Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг их дээд сургуульд элсэх эрх авсан байх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70377668 утсаар авна уу.