Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид, сумдын нийгмийн ажилтнууд Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын үйл ажиллагаа, газрын дэргэдэх "Хүүхэд хөгжлийн ордон", "Залуучуудын хөгжлийн төв", "Залуусын түүчээ" студи, Скаутын холбоо, "Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв"-тэй танилцлаа. Мөн Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Балжинням 2017 он болон 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлаа танилцуулсан бөгөөд 5 дугаар багийн Засаг дарга Б.Оюунчимэг хамтарсан багаас хүүхэд, гэр бүлийн хамгаалал, кейстэй ажилласан шилдэг туршлагаасаа хуваалцаж, харилцан туршлага солилцсон юм.