Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЗУНЫ ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН СУВИЛАЛ АЖИЛЛАЖ БАЙНА

2018-06-18

            Зуны урин дулаан цагт 0-5 насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэн эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхэд хүүхдээ асрах эрүүл зан үйлд сургах зорилгоор бага насны хүүхдийн чийрэгжүүлэлтийн сувиллыг үнэ төлбөргүй ажиллуулдаг. Энэ жил Эрүүл мэндийн газар Дархан сумын 1 болон 15 дугаар цэцэрлэгийг түшиглэн шинэ, хуучин дарханд 06 дугаар сарын 11-нээс эхлэн нэг ээлжиндээ 20 хүүхдийг хамруулж байна.

            Ингэснээр сульдаа, рахит, цус багадалт зэрэг суурь өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлж, нар, агаараар чийрэгжүүлэх, элсэн болон наран шарлага, шар сүүнд оруулах, сүүн бариа, бүх биеийн бариа, хэсэгчилсэн иллэг, массаж, хийж эмчлэн эрүүлжүүлэхээс гадна өдөр бүр сүү, тараг өгч байгаа юм байна. Сувилалд хүүхдүүд Даваагаас бямба гараг хүртэл 6 хоногийн хугацаанд мэргэжлийн эмч нарын тусламжтай нэг курс эмчилгээнд хамрагдаж байгаа ажээ.

              Хүүхдийн зуны Сувилал 8 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Хүүхдийнхээ харъяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж бүртгүүлэн зуны сувилалд хамрагдах боломжтой юм байна. Мөн сувиллын эмч арга зүйч ажиллаж, хүүхдийг хүлээн авч анхны үзлэг, хэмжилтүүдийг хийж, жинг тодорхойлж, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, наршилт, гэдэсний халдвараас сэргийлэх, сульдаа, хөхөөр хооллолт, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн ач холбогдол зэрэг сэдвээр сургалт сурталчилгаа явуулж байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%