Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ 2018 ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2018-06-12

         Дархан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 2018.06.12-ний өдөр боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.    Дархан сумын 3, 14 дүгээр багаас 2017 онд болон 2018 оны 1 дүгээр улиралд тухайн багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын тайлан мэдээллийг багийн Засаг дарга Д.Туяа,  Э.Цогзолмаа  нар танилцууллаа.
2.    Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс 2018  оны эхний хагас жилд хийсэн ажлын мэдээллийг сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Балжинням танилцууллаа.

          Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эргүүл болон урамшуулалт эргүүлийг тогтмол гаргаж, гэмт хэрэг зөрчил гарч болзошгүй цэгүүд, гудамж талбайгаар эргүүл хийж, хяналт шалгалт тавьж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн багийн хэмжээнд иргэд бие биедээ хяналт тавих, мэдээлэл дамжуулах, орон байрны хулгайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сайн хөрш” аяныг зохион явуулж байна. Аяны хүрээнд 8 хэсэгт хөршийн холбоо гэсэн хаягийг байршуулж, 10-15 өрх хамтран өөрсдийн амьдарч буй гудамжиндаа ээлжлэн хяналт тавьж, эзэнгүй айл өрхөө харж хандан, хамтран ажиллах талаар иргэдэд мэдээлэл өгч, хэсгийн хөршийн ахлагчийг томилон ажиллаж байна.
 
               Дархан сумын 14 дүгээр баг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран нийтийн эргүүл болон урамшуулалт эргүүлийг тус бүр 2 удаа зохион байгуулжээ. Мөн тус багт байрлах Ерөнхий боловсролын сургууль болон 3 их дээд сургууль, “Од трейдинг” ХХК, “Компорт” зочид буудлын 250 гаруй ажилтан албан хаагч, оюутан, сурагч, багш нарт “Эрүүгийн хэрэг” болон “Зөрчлийн тухай хууль”, “Мансууруулах бодисонд донтох”, “Архи, тамхи түүний хор нөлөө” сэдвээр сургалт явуулан ажилласан байна. Мэдээлэл хийсэн багийн засаг дарга нар зөвлөлийн гишүүдийн асуусан асуултад хариулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж авлаа.   
 
            Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, ААНБ, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог сайжруулах ,тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 2018 онд үндсэн 6 зорилтын дагуу 23 ажил, арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дархан сумын ГХУСАЗСЗ 2018 оны эхний хагас жилийн байдлаар 5 удаа хуралдаж, сум багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлын тайлан, мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хамтран ярилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна. Мөн хуралдааны тэмдэглэлийг нарийн хөтөлж, сумын Засаг даргад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж байна.
              Цагдаагийн газраас сар бүр бүртгэгдсэн гэмт хэргийн болон эрүүлжүүлэгдсэн иргэдийн мэдээ, судалгааг авч, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарт хүргүүлж, мэдээ судалгаандаа дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг, зөрчил гаргасан иргэдтэй тулж, тэдэнд нөлөөлж ажиллахыг шаарддаг.
Хүн ам ихээр төвлөрсөн томоохон худалдааны төвүүдэд нийтийн эргүүлийг зохион байгуулснаар өнгөрсөн онд өсөлттэй байсан хулгайн гэмт хэрэг буурч байна. Энэ ажилд зориулан  2018 оны 1 дүгээр улиралд сумын ГХУСАЗСЗ нэг загварын 20 ширхэг хантааз олгосон юм.

             Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, тогтоомж, эрх зүйн актуудад заасан эрх үүргийн хүрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, ажлын үр дүнг үнэлж дүгнэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга, дэд хурандаа С.Сүхбаатар, багийн Засаг дарга нар, Цагдаагийн хэсгийн байцаагч нартай 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
            Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааг дэмжин тогтмолжуулах, хамтран ажилладаг байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан багийн гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа”  аяныг  аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд хамтран,  2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 09-ний хооронд зохион байгуулж, хамтран ажилласан байгууллагуудаас тайлан мэдээг хүлээн авч байна. Энэхүү аян үргэлжлэх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51,7 хувиар буурсан байгаа юм.
           Сумдын ГХУСАЗСЗ-ийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөв хөрөнгөтэй болгох, хамтарсан багуудын үйл ажиллагааг дэмжиж идэвхжүүлснээр сум, багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд илүү ахиц гарах боломжтой юм.
 
 
ДАРХАН СУМ ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4084
2770 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%