Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн сургалтанд оролцлоо

2018-06-11

"Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллага, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулсан "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн сургалт Даланзадгад суманд 2018 оны 6 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад Номгон сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болох Н.Буянхишиг, А.Гантөмөр, Б.Борхорол, Б.Бүжин, Г.Цэндоо, ажлын албаны дарга Б.Булгамаа нар оролцож хамтын манлайллын төлөвлөгөөгөө гаргалаа

Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал дээшилснээр нутгийн өөрөө удирдах ёс бодит утгаараа хэрэгжих, орон нутгийн хөгжлийн бодлого тэнцвэртэй, жендэрийн мэдрэмжтэй болох, иргэдийн тэгш оролцоог хангах ач холбогдолтой байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%