Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАНЧУУД 2 МИНИ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

2018-06-11

            Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатартай хамтран ажиллахаар болж Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр 500 сая төгрөгийн өртөг бүхий 20x40 хэмжээтэй хоёр мини хөл бөмбөгийн талбай байгуулж 2018 оны 06 дугаар сарыэ 09-ний өдөр хүлээлгэн өглөө.

             Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэхэд тус хөл бөмбөгийн талбай ихээхэн ач холбогдолтой юм. Дархан сумын 15 дугаар сургуулийн талбайд байгуулагдсан энэхүү 2 мини хөл бөмбөгийн талбайг Итали улсын ”Лимонта С.П.А” спортын бараа тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн мэргэжилтнүүд барьж байгуулжээ. 500 гаруй сая төгрөгийн өртгөөр боссон тус мини хөл бөмбөгийн талбай нь Эрдэнэт, Төв, Ховд аймгуудад мөн байдаг юм байна.

           Цаашдаа аймаг орон нутгийн удирдлагууд, Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран Биеийн тамир спортын ордны хажууд байрладаг хөл бөмбөгийн том талбайг олон улсын жишигт нийцсэн хөл бөмбөгийн талбай болгоход хамтран ажиллахаар болжээ. Дарханы хүүхэд багачууд энэхүү спортоор хичээллэн олон амжилтуудыг үзүүлсээр байна. Тухайлбал өсвөрийн баг тамирчид хүүхдийн спортын их наадамд 2 удаа, Үндэсний цомын тэмцээнд 2 удаа, 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа, Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа тус тус тэргүүлсэн байна.

              Олон улсын стандартад нийцсэн мини хөл бөмбөгийн талбайтай болсонд тамирчид сэтгэл өндөр байна. Эв нэгдэл, эр зоригийн спортын манлай хөл бөмбөгийн их спортоор хичээллэх залуусын тоо нэмэгдэж аймаг орон нутаг төдийгүй Монгол улсынхаа нэрийг дуурсгасан олон сайхан тамирчид энэхүү талбайгаас төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа удирдлагууд илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%