Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЭРҮҮЛ МАЛ-ЭРСДЭЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-17

 “Эрүүл мал-Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аяны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр баталсан 284 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн МХГ, НҮБ-ийн ХХААБ-ийн SECIM төслийн Дархан-Уул аймаг дахь салбартай хамтран “Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахад тавигдах ерөнхий шаардлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болжээ. Хэлэлцүүлэгт МХГ, ХХААГ, ГХБХБГ, аймгийн ЗДТГ, Хонгор сумын ЗДТГ, иргэдийн төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ийн ХХААБ-ийн SECIM төслөөс санаачлан УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮЯамны стратеги, бодлого төлөвлөлтийн газар, ХХААХҮЯамны дотоод аудитын газар, ХХААХҮЯамны мал эмнэлэг, үржлийн газар, Хонгор сумын ЗДТГ болон Махны холбоо “Дархан меат фүүдс” ХХК -ын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй баг 2018.04.26-ны өдрөөс 04.28-ны хооронд Африк тивийн Ботсван, Намиби хотуудад туршлага судлах ажлаар явсан бөгөөд энэ талаар мэдээллийг өгсөн юм. Мөн нээлттэй хэлэлцүүлгээр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Дархан меат фүүдс” ХХК-ийг түшиглэн хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулж, хууль тогтоомжийн дагуу дотоод хорио цээрийн дэглэм тогтоон малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих талаар ярилцаж ГХБХБГ-аас хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг байгуулах газрыг кадастрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд судлахаар шийдвэрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%