Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Иргэдээс ирсэн гомдлын мөрөөр дараах мэдээллийг хүргэж байна

2018-05-17

Эрдмийн баяр дөхсөн энэ үед засвар үйлчилгээ хийх, хонхны баяр тэмдэглэхэд зарцуулагдах их хэмжээний мөнгийг эцэг эхчүүдээс хурааж байна гэсэн гомдол сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ дагуу бид Дархан сумын 16 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчид, багш Э болон захиралтай уулзаж дараах тодруулгыг авлаа. Тус сургуулийн төгсөх ангийн сурагчдаас цонх солих, эрдмийн баяр тэмдэглэхэд шаардлагатай мөнгийг хураасан байна. Төгсөлтийн үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авах, анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном гарын авлага, материал худалдан авахыг шаардах, сурагчдын эцэг эхийн зөвлөлийн үүсэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, хөдөө хээр амралт зуслан голын сав, жуулчны бааз., зочид буудал, цэнгээний газруудад амралт зугаалга зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон үүрэг чиглэлийг Монгол улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн боловсролын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт хүргүүлсэн байна. Мөн энэхүү үүрэг чиглэлийн дагуу аймгийн БСУГ-ын даргын тушаал, аймгийн Засаг даргын 01-А/179 дүгээр захирамж гарсан. Гэтэл энэхүү шат шатны удирдлагуудын гаргасан ШИЙДВЭРҮҮДИЙГ зөрчин эцэг эхийн зөвлөл нэрийн дор мөнгө хураасан явдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс дээрх тушаал шийдвэрүүдийг мөрдөж ажиллахыг Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлагуудад анхааруулж байна. Зөрчсөн тохиолдолд журмын дагуу хатуу хариуцлага тооцож хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%