Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Бид санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ" хэлэлцүүлэг

2018-05-16

" Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян"-ы хүрээнд зохион байгуулагдсан " Бид санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ" хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож оролцлоо. Уг хэлэлцүүлгийн зорилго нь  " Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон санхүүгийн хэрэглэгч нарын эрх үүрэг ашиг сонирхол, харилцан тэгш байдлыг хэрхэн бий болгох, санхүүгийн  бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг санхүүгийн хэрэглэгчдэд оновчтой зөв байдлаар хэрхэн хүргэх талаарх хүртээмжийг нэмэгдүүлэх" юм. Хэлэлцүүлгээр Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны үйл ажиллагааны талаар мэдээллийг Монгол банкны захирал Б.Оюунцэцэг, Бичил санхүүгийн үйлчилгээн дэх хэрэглэгчийн эрхийн талаарх мэдээллийг  СТСХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Сүхбаатар, Цахим орчин дахь гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын олон нийттэй харилуах ахлах байцаагч Н.Ганбат, орон нутьагт ажиллаж буй банкны салбарын  захирлууд Банкны салбар дахь хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг тус тус  өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%