Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮН БАТТӨМӨР ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018-05-16

          УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар өнөөдөр /2018.05.15/ Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Спорт цогцолборын барилгын явцтай танилцлаа. Эрүүл мэндийн салбар иргэддээ үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тал дээр гадаадын тусламж дэмжлэг болон өөрсдийн бололцоондоо тулгуурлан ажилладаг. Энэ үеэр ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл аймаг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа Төрөх эмнэлэг, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлын хүрээнд 100 гаруй айлын орон сууцны ажлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. Мөн Симуляц сургалтын төв, Сүрьеэгийн кабинет, Хоолны сургалтын төв, Шуурхай удирдлагын нэгж, Ахмадын кабинет, Нөхөн үржихүйн төвийн үйл ажиллагаатай газар дээр танилцсан юм. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх төв, ХАБЭА дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээнүүдтэй нэг бүрчлэн танилцлаа. Тус газар нь Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвөөрөө дамжуулан 12 дугаар ангийн сурагчид болон иргэдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулж байгаа аж. Манай аймагт 70 мянга гаруй хөдөлмөр эрхлэх насны иргэд байгаагаас 30 мянга гаруй нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Ингэснээр ажилгүйдлийн түвшин 12,5 хувьтай байгаа бөгөөд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэйг уламжилсан юм. Мөн Дархан хотод баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа тус барилгын ажлыг “Нэмбар” ХХК хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%