Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МӨНГӨНМОРЬТ СУМАНД “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” 7 ХОНОГИЙН АЯН ӨРНӨЖ БАЙНА

2018-05-11

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд-2018” арга хэмжээг Татварын  ерөнхий газраас ирсэн удирдамжийн дагуу  энэ жил “Эх оронч үзэл-татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулсан байна. Энэ хүрээнд  Ерөнхий боловсролын  дунд сургуулийн сурагчдын дунд “Татвар төлөгч танд баярлалаа”  сэдэвт зохион бичлэгийн уралдааныг зарласан бөгөөд  мөн Татварын ерөнхий газраас ирүүлсэн хичээлийг баяжуулан Хишгээ багштай 8а- ангийн 24 сурагч, мөн Цэрэндолгор багштай 5а ангийн 26 сурагчдад татварын мөн чанар, ач холбогдлын талаар болон е-баримт, НӨАТУСистемийн талаар тодорхой ойлголт өгч, кейс ажиллуулан хичээл заалаа. Түүнчлэн НӨАТатварын хууль болон е-баримтын талаар Засаг даргын Тамгын газар, “Булаг” багийн нийт 38 иргэнд танхимын сургалт зохион байгуулсан бөгөөд 8 иргэнд е-баримтад хэрхэн бүртгүүлэх талаар аргачлалыг заажээ.2

Сумын худалдаа үйлчилгээ эрхлэгч 11 иргэнийг сургалтад хамруулан, НӨАТУС-ыг хэрэгжүүлэх, төлбөрийн баримт олгох хугацаатай албан шаардлага өгч, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 7 худалдааны байгууллага байгаагаас “Тэрэлж”, “Хориуд-1”, “Наранбулаг” дэлгүүрүүдэд төлбөрийн баримт олгож эхэлсэн байна.

Мөн тус аяны хүрээнд Засаг даргын Тамгын газартай хамтран татвар төлөгч байгууллага, иргэдийн дунд  “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулснаар аян өндөрлөх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%