Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЦАХИЛГААНЫ МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ ОЛГОХ СУРГАЛТЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ

2018-05-10

          Дархан-Уул аймагт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн төвийн бүсийн салбар, Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж хамтран “Цахилгааны мэргэжлийн чадамж олгох сургалтын төв”-ийг нээлээ. Энэхүү Үйлдвэр дундын чадамжийн сургалтын төв нь Монголд анх удаа нээгдэж байгаагаараа онцлогтой. Цахилгааны мэргэжлийн шинэ залуу, мэргэшсэн ажилтанг ажил олгогч байгууллагуудад давтан сургах шаардлагагүйгээр бэлтгэн өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлснээрээ давуу талтай юм. Төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн Б.Саранчимэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ гишүүн Д.Гантулга, ажлын хэсгийн гишүүд, ХБНГУ-ийн элчин сайдын яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Доктор Кристиан Класс, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон цахилгааны мэргэжлийн зөвлөлийн гишүүд оролцжээ. Цахилгааны мэргэжлээр суралцаж байгаа сурагчид, шинээр ажилд орсон ажилчид байнгын ажиллагаатай цахилгаан байгууламжид зөвхөн алсаас л ажиглалт хийж тайлбарлуулдаг байсан бол уг төв ашиглалтад орсноор өнөөгийн эрчим хүчний салбарт ашиглагдаж буй цахилгаан байгууламжийн бүх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, шуурхай залгалт зэргийг бодитоор туршиж үзэх боломжтой юм. Цахилгааны мэргэжлийн чадамж олгох сургалтын төвийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг санхүүжүүлж, дадлагажуулагч багш нарыг ХБНГУ-д мэргэшүүлж, мэргэжлийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана. Дархан-Уул аймагт монголын ирээдүй болсон цахилгаанчдыг өндөр түвшинд бэлтгэх, мэргэжлийн цахилгаанчдын ур чадварыг нэмэгдүүлэх хамгийн бодит практикт суурилсан чадамжийн сургалтын төв ийнхүү нээгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%