Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН ХОТЫГ 2035 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАНА

2018-05-08

           Аймгийн ИТХ, Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимууд, аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран “Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г  иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг 2018.05.03-ны өдөр аймгийн хуралдааны танхимд зохион явууллаа.
           Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг 1960, 1985, 2000 онуудад 3 удаа шинэчлэн баталж байсан бөгөөд цаг үеэ даган  Дархан хотод дахин төлөвлөлт хийх шаардлага бий болсон. Монгол улсын зөвлөх архитектор, гавьяат барилгачин  Я.Шархүүгээр ахлуулсан үе үеийн шилдэг архитектор, инженерүүдээс бүрдсэн баг “Дархан хотын 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулсан юм.

         “Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд манай аймгийн хүн ам 2035 онд 152687, Дархан сумын хүн ам 130000, аймгийн хэмжээнд өрхийн тоо 38171, сумын хэмжээнд 32500 болно гэж тооцож байна. Мөн нийт хүн амын 35% нь буюу 12 640 өрх 45 мянган иргэн амины орон сууцанд /хаус, таун хаус/ амьдарна. Амины орон сууцанд оршин суугч нэг хүнд 38-40м2 нэг өрхөд 120-140м2 сууц, нийтийн орон сууцанд оршин суугч нэг хүнд 21-30м2, нэг өрхөд 75-84м2 сууцаар орон сууцны хангамжийг төлөвлөж, ашиглалтад байгаа хуучин сууцанд төлөвлөлтийн шинэчлэл хийж нэг өрхөд ногдох талбайг томруулж 5700 өрхийн 18800 хүн хуучин орон сууцны хороолол оршин суух, нийт хүн амин 65% буюу 23472 өрх  84500 хүн нийтийн орон сууцанд амьдрахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Мөн төрийн өмчийн 18 цэцэрлэгт  5486 хүүхэд, Хувийн өмчийн 20 цэцэрлэгт 1424 хүүхэд, Ерөнхий боловсролын 22 сургуульд  16659 хүүхэд суралцаж байна. Төлөвлөлтийн хугацаанд 13000  хүүхэд цэцэрлэгт, 26000 сурагч сургуульд хамрагдахаар тооцжээ.

           Сүүлийн жилүүдийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр түр хугацаанд хүчтэй орох аадрын тоо давтамж олширч учруулах хохирол нь ихсэж байна. Мөн бороо хур багатай үед үүлэнд нөлөөлж бороо оруулдаг болсон нь үерийн болзошгүй аюулыг нэмэгдүүлж байгаа юм. Иймээс төлөвлөж буй хотын шинэ хороолол, зам талбай, барилга байгууламжийг үер уснаас найдвартай хамгаалах шаардлагатайг тооцож хотын архитектур орон зайн төлөвлөлтийн шийдлийг харгалзан инженерийн бэлтгэл арга хэмжээг үерээс хамгаалах, гадаргуун урсцыг зайлуулах, газрын эвдрэлээс хамгаалах байдлаар тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөх нь зүйтэй гэж үзэж байна.
          Суурьшлын бүсийн төвлөрсөн усан хангамжтай орон сууцны 1 хүнд хоногт 350–400л, гэр хороолол болон бусад нөхцөлд амьдрагсад 1 хүн хоногт45–60 л ус ногдохоор тооцож унд, ахуйн усны хэрэгцээнд хоногт хотын хэмжээгээр 41000,0м3/хон буюу бүгд 96280м3/хон байхаар хотын усан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлыг тооцсон байна. Дархан хотын усан хангамжийн эх үүсвэрийг Оросын холбооны улсын /ЗХУ-ын/ПНИИИС–ус хайгуул-судалгааны байгууллага Хараа голын эрэг дагуу судалгаа явуулж тогтоосон бөгөөд энэ хэсэгт гүний өрөмдлөгийн судалгаагаар 70–110 мянган м3 усны нөөцийг үндэслэн тогтоожээ.

            Мөн Дархан-Уул аймгийн Дархан суманд сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл, үр тариа, үрийн аж ахуй, усалгаатай газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуй, самар боловсруулах цех, зөгийн аж ахуй, гахайн аж ахуй гэх мэт хөнгөн, хүнсний жижиг үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой гэж үзэж байгаа тухай иргэдэд танилцуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг ч мөн тусгахын зэрэгцээ дахин бүх нийтийн саналыг авах ажлыг зохион байгуулах юм байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%