Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН УРЬДЧИЛСАН СОРИЛ ЯВАГДЖЭЭ.

2018-05-08

         Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын Бүртгэл орон даяар 2 сар гаруй хугацаатай үргэлжилсэн. Энэ онд улсын хэмжээнд 12 дугаар ангийг төгсөж буй 42 мянга орчим сурагч мөн өнгөрсөн онуудад төгссөн 4000 орчим шалгуулагч нийт энэ жил 45 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар бүртгүүлжээ.      
           Боловсролын салбарын хамгийн гол үзүүлэлтүүдийн нэгд тооцогдох ЭЕШ-ын оноогоороо Дархан-Уул аймаг өнгөрсөн жил 21 аймаг, 9 дүүргээс 3 дугаар байранд эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлж байсан бол 2018 онд энэхүү амжилтаа нэг шатаар ахиулах зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БСШУСЯ-ны БҮТөв, Дархан-Уул аймгийн БСУГазар хамтран шалгалтын сэдвийг боловсруулан шалгуулагчдын хариултын хуудсыг газар дээр нь автомат машинаар уншуулж урьдчилсан сорил шалгалтыг зохион байгуулсан байна.

           Элсэлтийн ерөнхий шалгалтын орчинг бүрдүүлж сэдвийг мэргэжлийн байгууллага өндөр түвшинд боловсруулан сурагчдын сэтгэл зүйг бэлтгэсэн энэ сорил 2 өдөр явагдаж 1400 гаруй сурагчид хамрагдсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны 06 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ жилээс ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх юм. Өмнөх жилүүдэд шалгалт явагдсаны дараа сар орчим хугацаанд хариу хүлээгддэг байсан бол энэ жил манай аймгийн тухайд орон нутгийн хөрөнгөөр хүлээн авсан автомат машины тусламжтай шалгуулагчдын хариултын хуудсыг хурдан хугацаанд боловсруулж дүнг нь хэлж байгаагаараа онцлогтой юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай аймгийн төгсөх ангийн 1240 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтын сорил өгч дадлага хийсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%