Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1300 ГАРУЙ АХМАД “АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬ” СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХАМРАГДАВ

2018-05-04

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 1-19 дүгээр хороодын ахмадуудын дунд “Ахмад настны Нийгмийн хамгаалал” сургалт, хэлэлцүүлгийг  дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс  эхэлж тавдугаар сарын 4-ны өдөр хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. 
Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж Чингэлтэй дүүргийнхээ 15 мянга гаруй ахмад настанд “Ахмад настны тухай” хуулийг сурталчлан таниулах, ахмад настны талаар УИХ, Засгийн газар, дүүрэг, орон нутгаас баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, тэдний санал хүсэлтийг сонсож, дүүргийнхээ цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллахыг зорьж байгаа тухай онцлоод сургалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн ахмадууддаа талархал илэрхийлэв. 
Сургалтаар  Ахмад настны тухай хуулийн танилцуулга, ахмадуудад зориулсан хөдөлмөр, халамж, эрүүл мэндийн тусламж, нийгмийн даатгалын  үйлчилгээний талаар холбогдох хэлтэс, албаны дарга, мэргэжилтэн мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа.    
Дүүргийн 19 хорооны 1300 гаруй ахмад сургалт хэлэлцүүлэгт хамрагдаж, тэтгэврийн хүүг бууруулах, ахмад настны эмнэлэг бариулах, эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, хугацааг нэмэгдүүлэх, ахмадын орон сууцтай холбоотой санал хүсэлт ирүүлсэнийг ажлын хэсгийн гишүүд нэгтгэж, зарим асуудлыг шат шатны байгууллагуудад уламжлахаар боллоо. 
Энэ үеэр ахмадууд цаг үеэ олсон чухал мэдээлэл,  өгч, үр дүнтэй сургалт зохион байгуулж байгаад дүүргийн удирдлагуудад талархалаа илэрхийлж байлаа.  




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%