Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​"ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-04-30

Монголын өмгөөлөгчдийн холбооноос томилогдсон ажлын хэсэг 21 аймагт уг хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Өнөөдөр /2018.04.27/ Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт тус хуулийн хэлэлцүүлгийг хуулийн салбарын ажилтан албан хаагчдын дунд Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулжээ. 

Сургалтын дараагаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон албаны төлөөллүүд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МӨХ-ы ерөнхийлөгч Б.Ганбаатар 21 аймагт “Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-д санал авч дуусаж байгаа бөгөөд Дархан-Уул аймаг бол хамгийн сүүлд санал авч байгаа аймаг боллоо гэлээ. Тэрээр Өмгөөллийн байгууллага үүсэгн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа болон өмгөөлөчдийн холбооноо эрхлэн гаргадаг Өмгөөлөгч сэтгүүлийг танилцуулж аймаг орон нутаг, иргэдэд нэн хэрэгтэй зөвлөмж бүхий уг сэтгүүлийг дэмжин ажиллахыг хүслээ. 

2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 90 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй болсон.

Энэ хугацаанд дотоодын хуульч мэргэжлийн эрдэмтэд, шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад хуульчдын зүгээс өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан байдал, өмгөөлөгчийн хараат бус байдалд бий болсон эрсдэл, алдааг залруулах, иргэний өмгөөлүүлэх болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн баталгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэх зорилгоор Өмгөөллийн тухай хуулийг дахин бий болгох, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг хуулиар баталгаажуулах саналыг удаа дараа гаргасаар ирсэн.
Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалдаг, үйлчлүүлэгчтэй харилцах мэргэжлийн ёс зүйн асуудал шүүгч, прокурорын албан тушаалын хариуцлагаас өөр, мөн хуульчид мэргэжлийн хариуцлага хүлээлгэх чиг үүрэг бүхий Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд шүүгч, прокурор нар түлхүү орсноор өмгөөлөгчдийн хараат бус, бие даасан байдал алдагдах нөхцөл үүссэн хэмээн үзжээ. Энэ талаар Монголын Хуульчдын холбооноос тодорхой үндэслэл, судалгаа бүхий саналаа холбогдох яаманд гаргасныг үндэслэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан ажээ.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%