ӨМ.НОМГОН СУМ: Өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөний арга хэмжээ эхэллээ
Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулагдах бүх нийтийн биеийн тамирын "ЭМИЙГ ОРЛОХ ХӨДӨЛГӨӨН БАЙДАГ-ХӨДӨЛГӨӨНИЙГОРЛОХ ЭМ БАЙДАГГҮЙ уриатай өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөний арга хэмжээг Номгон суманд 2018.04.30-аас 06 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар эхлүүллээ. Тус арга хэмжээний анхын өдөр сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг, ЗД-ын орлогч Ж.Баяр-Эрдэнэ, Булган-Очир захирагчтай 104-р ротын бие бүрэлдэхүүн болон бусад иргэд, төрийн албан хаагчид болох нийт 38 хүн оролцлоо. Цаашид байгууллагууд, төрийн албан хаагчид, иргэдийн оролцоог өдөр бүр бүртгэж идэвх санаачлагатай оролцсон байгууллага иргэдийг урамшуулна.Сумын ИТХ, ЗДТГ
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4195