Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЗААМАР СУМ ЭРХ ЗҮЙН БҮСЧИЛСЭН ОЛИМПИАДЫГ МАНЛАЙЛЛАА

2018-04-25

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, дэлхийн зөн Олон улсын байгууллага хамтран “Бид хамтарсан баг” Эрх зүйн бүсчилсэн олимпиадыг Өндөрширээт суманд зохион байгуулжээ. Тус олимпиадад Бүрэн, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Заамар сумдын Засаг дарга, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, сургуулийн нийгмийн ажилтан, сумын хэсгийн төлөөлөгчид гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Шүүгчээр Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Д.Бадамцэцэг, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг, Цагдаагийн газрын мэргэжилтэн н.Нарантуяа, Эрүүл мэндийн газрын хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд хариуцсан  мэргэжилтэн Т.Баасанхүү  нар ажилласан бөгөөд 52 оноогоор Заамар сум нэгдүгээр байр, 51 оноогоор Бүрэн сум хоёрдугаар байрт шалгарчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%