Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭНЭ САРЫН 27-29-НИЙ ӨДРҮҮДЭД 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАНА

2018-04-25

           Дархан суманд Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага энэ сарын 27-29-ний өдрүүдэд Дархан-Өргөө сургуулийн спорт зааланд зохион байгуулагдана. Зарлан дуудах хуудас авсан иргэд иргэний цахим үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байранд товлосон цагт өөрийн биеэр очих ёстой.
          Хэрэв зарлан дуудах хуудас аваад цэрэг татлагаар ороогүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг албаныхан анхааруулж байна. Цэргийн албаны тухай хуульд: “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга ХОРИН ТАВААС НЭГ ЗУУН ХОРИН ТАВАН НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО” /25.000-125.000 төгрөг/ гэж заасан байдаг.
          Түүнчлэн зөрчлийн тухай хуулиар ч холбогдох арга хэмжээг авч мөнгөн торгууль ногдуулдаг болсон байна. 2017 онд цэрэг татлагаас зайлсхийсэн иргэдэд эрх бүхий албан тушаалтан арга хэмжээ авч нийт 9,3 сая төгрөгийн торгууль төлүүлжээ. Иймд цэргийн насны залуусыг цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%