Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​“Монгол ур чадвар - 2018” цахилгааны мэргэжлийн улсын уралдааны аваргууд тодорлоо

2018-04-24

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо хамтран “Монгол ур чадвар 2018” цахилгааны мэргэжлийн уралдааныг Дархан-Уул аймагт 2018 оны 04 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 өдөр амжилттай зохион явагдаж дүнгээ гаргасан байна. Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн байранд болсон тус уралдаанд 23-н оюутан оролцсон юм. Цахилгааны мэргэжлээр суралцаж буй суралцагчдын ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлэх хэвшүүлэх, залуу цахилгаанчид харилцан туршлага солилцох, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах зорилготой явагдсан тус тэмцээний ерөнхий шүүгчээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн Ерөнхий инженер, мэргэшсэн инженер Чулуунбаатар ажиллажээ. онцолж байсан юм. Тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс орон нутгаасаа шалгарсан 23-н мэргэжлийн боловсрол сургалтын оюутнууд өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд Дархан – Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний Политехник Коллежийн оюутан Б.Манлай, удаах байруудад Ховд хөгжил Политехник Коллежийн оюутан Б.Үүрийнцолмон, Дарханы МСҮТ-ийн оюутан Б.Баярсайхан нар ур чадвараараа тэргүүлжээ. Эдгээр шилдэг оролцогчдоос дахин шалгаруулалт хийгдэн 2019 онд ОХУ-ын Казан хотод зохион явагдах тэмцээнд оролцох оролцогчийг сонгон шалгаруулах юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%