Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганболдын урилгаар Төрийн ордны үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчид Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганболд, Ж.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Ө.Энхтүвшин нартай уулзаж иргэдийнхээ санал хүсэлтийг уламжилсан юм. Үүний дараа УИХ-ын чуулганы танхим, ёслолын танхимтай танилцаж, Монгол Төрийн үүсэл, мөн чанар, төрт ёсны түүхэн уламжлал, он цагийн шалгаралыг даван, хадгалж үлдсэн, Төрийн түүхийн музейн үзмэрүүдийг сонирхлоо.