Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИРГЭН БҮР 0,07 ГА ГАЗАР ӨМЧЛӨХ ХУГАЦААГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА

2018-04-19

        Монгол Улсын иргэн бүр 0,07 га газар нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй байсан. Гэвч энэ хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болох байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хугацааг 10 жилээр сунгалаа. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "Иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй газар өмчилж авах хугацаа дуусгавар болж байсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 10 жилээр сунгалаа. Одоо Засгийн газраас хуулиа боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Өнгөрсөн хугацаанд газар өмчлөх хуулийн хугацааг нийт долоон  удаа сунгасан байна. Аймаг, нийслэл, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумдын Иргэдийн хурал баталдаг. Энэ баталсан төлөвлөгөөний дагуу газар хувьчлал үргэлжилнэ" гэв. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 18,7 хувь нь газраа хувьчилж авсан бол 80 гаруй хувь нь газраа өмчилж аваагүй байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%