Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Шинэ нисэх онгоцны буудал

2014-08-27

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн бүтээн байгуулалтын их ажил Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд хийгдэж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд баригдах үндсэн барилга байгууламжийн нэг болох нислэг хөдөлгөөний удирдлагын цамхагийн суурийн цутгалтын ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эхлүүллээ. Суурийн цутгалтын ажлыг эхлүүлэхэд Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Пүрэвсүх, ИНЕГ -ийн Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга Ж.Цолмон, төслийн захирал Н.Энхбат, төслийн менежер Г.Бат, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирал Д.Гантөмөр, Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Ё.Эрдэнэбат, мөн албаны Бүсийн нислэг хөдөлгөөн удирдах хэсгийн менежер С.Мөнхнасан, Ойртолтын бүсийн нислэг хөдөлгөөн удирдах хэсгийн менежер Д.Дэлгэрсайхан нар оролцлоо.

 

      Цамхагийн нийт ажлын талбай 474 кв.м бөгөөд цамхагын өндөр нь 38м, нислэгийн удирдагчийн ажлын талбай 75 кв.м байх ба одоогийн “Чингис хаан” нисэх буудлын цамхагаас 11 м-ээр өндөр, цамхагийн нислэгийн удирдагчийн ажлын талбай нь 2,5 дахин том болох болох юм. Уг барилгын газар хөдлөлтийн түвшиний зэрэглэлийг 9 баллд тэсвэртэй байхаар буюу бусад барилгаас 1 баллаар нэмж тооцож байгаа онцлогтой юм. Нөгөө талаас нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг нь хөөрч буух зурвасын төгсгөлийн цэгүүд саадгүй харагдаж байх, нисэх буудлын перрон дээр зогсож байгаа болон хүзүүвчинд орсон агаарын хөлгүүдийг чөлөөтэй харж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хяналтандаа авах боломжтой буюу цамхагийн дотроос эргэн тойрноо 360 градуст саадгүй харж байхаар тооцоолсон болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%