Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УКРАЙН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗААМАР СУМАН ДАХ ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА, ДЭД ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ТАЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2018-04-16

Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Ерөнхий сайдын удирдсан Үндэсний зөвлөлийн манлайллын дор 2006 оноос өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж байгаа. Манай улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг амжилттай хэрэгжүүлж байгаа туршлагыг судлахаар Украйн улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Олон улсын удирдах хорооны гишүүн, Олон улсын “Реннесанс” сан Ноён Олексэй Орловский тэргүүтэй төлөөлөгчид Заамар суманд ажилласан бөгөөд Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Украйн улсын ОТАХ-ийн орлогч дарга, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын албаны дарга, ажлын албаны санхүүгийн менежер, ажлын албаны төлөөлөл бүхий 8 хүн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Галтбадрах, Засаг дарга Б.Самбуу, Засаг даргын орлогч М.Ичинхорлоо, ОҮИТБС-ын Заамар суман дах Дэд зөвлөлийн гишүүдтэй уулзаж алт олборлолт болон орон нутгийн оролцоо, байгаль орчны хохирлыг бууруулах, орон нутгийн төсөв санхүүгийн байдал дахин төлөвлөлтийн талаар туршлага солилцож санал бодлоо солилцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%