Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны шагнал гардуулах ёслол боллоо

2018-04-16

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар жил бүр улсын төрөлжсөн олимпиадыг орон даяар явуулж олимпиадаас шалгарсан багш сурагчид улсад өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн улсын олимпиадын 2 –ын даваанд манай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас 2439 сурагч, багш оролцон 353 багц медалийн эзэд тодорсон. Өнөөдөр /2018.04.14/ Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нараас хүндэтгэлтэйгээр шагналаа гардан авлаа. Улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Дархан-Уул аймгаас 29-н сурагч, 16-н багш оролцох бөгөөд багш сурагчид оролцоно. Энэхүү улсын хэмжээнд явагдах төрөлжсөн олимпиадын 3-н даваанд амжилттай оролцсон багш сурагчдыг аймгийн ЗДТГ энэ жилээс эхлэн мөнгөн урамшуулал олгож байхаар болжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан энэ хичээлийн жилээс эхлэн улсын олимпиадаас эхлэн цаашид жил бүр улсын төрөлжсөн олимпиадын математик, англи хэлний олимпиадыг өөрийн нэрэмжит болгосон бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр физик, түүх нийгмийн ухааны олимпиадыг өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэхээр болжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%