ЗААМАР СУМЫНХАН ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТАД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО
Сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/59 дугаар захирамжаар Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй “Нийгмийн эрүүл мэндийн өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ оны 4 дүгээр сарын 4-нөөс 9 дүгээр сарын 29-ыг хүртэл өглөөний алхалтыг сумын төв болон Хайлааст багт тус тус зохион байгуулахаар болж албан байгууллага, аж ахуйн нэгжийн хуваарийг батлахаар болсон байна. Нийгмийн эрүүл мэндийн нээлтийн үйл ажиллагааг өглөөний алхалтын арга хэмжээгээр нээж, нийтийн бүжгийн хичээл болон шагайн харвааны бэлтгэлийг зохион байгуулсан байна. Нийгмийн эрүүл мэндийн өдрийн спортын арга хэмжээнд нийт 134 иргэн хамрагдсан бөгөөд цаашид батлагдсан хуваарийн дагуу өглөөний алхалтыг зохион байгуулж, соёл-спорт цогцолбор, биеийн тамирын заалыг иргэдэд нээлттэй болгож, нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөсөн байна.