Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Бие бялдрын түвшин тогтоох сорил арга зүй сэдэвт сургалт боллоо

2018-04-13

 Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 66 дугаар захирамж , Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд энэ сарын 15-наас ирэх сарын 15-н хүртэлх хугацаанд 3-64-н насныхныг бие бялдрын түвшин тогтоох уг сорилд хамруулна. Энэ хүрээнд /2018.04.12/ аймгийн БТСГ-аас иргэдэд мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа. Тус сорилын гол зорилго нь Биеийн тамир спортыг бүх нийтийн үйл хэрэг болгох улмаар эрүүл амьдралын хэв маяг , зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ хүнийг бий болгоход оршиж байна. Улс даяар явагддаг энэхүү сорилд өнгөрсөн жил манай аймгийн 3-64 насны 15800 иргэн хамрагджээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%