Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл байгуулагдлаа

2018-04-13

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсгийг тус үндэслэн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл байгуулагдаж байна. Тус зөвлөл нь Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл нь өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг бууруулах, айл өрх, аж ахуйн нэгж эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх, алдагдлыг бууруулах, эрчим хүч хэмнэлттэй шинэ техник технологи нэвтрүүлэхэд гол зорилгоо болгон ажиллах юм байна. Зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд ажиллах бөгөөд гишүүдэд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудын эрчим хүч хэмнэлтийн менежерүүд багтаж байгаа ажээ. Цаашдаа энэхүү зөвлөл нь эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр аймгийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах юм байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%