Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Гүүд нэйборс” ОУТББ төслөө хэрэгжүүлж эхэллээ

2018-04-11

Дэлхийн 37-н оронтой хамтран ажилладаг Гүүд нэйборс Олон Улсын ТББ нь байгуулагдаад 27-н жил байна. 2006 оноос эхлэн Монгол улстай хамтран хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд орон нутгаас анх удаа Дархан-Уул аймгийг сонгож хамтран ажиллах гэрээг 2018 оны 03 дугаар сарын 29-нд байгуулсан. Тус гэрээ 5-н жилийн хугацаанд үргэлжлэн явагдах бөгөөд өнөөдөр /2018.04.11/ Багшийн хөгжлийн хөтөлбөр төслийг эхлүүллээ. Ерөнхий боловсролын Жигүүр, 15, 4, 12,9 Од цогцолбор, 18, 1, 8, 2 дугаар сургуулийн захирлууд тус төсөлд хамрагдаж сургуулиудад хэрэгжих хүүхдийн эрхийн клуб, Хүүхэд гэр бүлийн сургалт, зөвлөгөөнийг явуулж хүүхдэд ээлтэй орчныг бий болгож багш, сурагч, эцэг эхийн хамтын уялдаа холбоог сайжруулах давуу талтай ажээ. 5-н жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн эхний төсөл нь дээрх Багшийн хөгжлийн хөтөлбөр бөгөөд цаашдаа Дархан сумын 5, 6, 15-р багт “Мангирт” орон нутгийн хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжих юм. Урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр өрхийн орлого нэмэгдэж, хүүхэд хамгааллын асуудал сайжирч, боловсролын хүртээмж нэмэгдэж, эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангагдах, баталгаат ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар тогтвортой хангагдаж, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирч, иргэдэд үр шимээ өгсөн үр дүнтэй ажил болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%