Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2018 ОНД 27,8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 107 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2018-04-10

Дархан-Уул аймгийн 2018 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нээлтээ /2018.04.09/ хийлээ. Өнгөрсөн онуудад аймгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтран татвар төлөөлөгчдийн бий болгосон хөрөнгийг иргэдийнхээ аятай тухтай орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох, орчинг бүрдүүлэхэд голчлон анхаарч ирсэн билээ. Тухайлбал “Жишиг хороолол” төсөл, орон сууцны инженерийн шугам хоолойн засвар шинэчлэлт, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ, “250 айл”-ын амины орон сууц, төв зам болон гэр хорооллын гэрэлтүүлэг, авто замын засвар, шинэчлэлт гэх мэт олон төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. Харин энэ онд бага зардлаар илүү их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр зорилт тавьжээ. 2018 онд 27,8 тэрбум төгрөгөөр 107 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явц 95 хувьтай явагдаж байна. Энэ онд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтаас дурдвал 2200 хүний суудалтай Спорт цогцолбор, 50 ортой төрөх эмнэлгийн барилгын өргөтгөл, Дархан сумын 9 дүгээр багт 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дархан сумын 23-р цэцэрлэгийн өргөтгөл, Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-ыг шинээр барих, Дархан сумын 6-р багт дахин төлөвлөлт хийн 61,62,63-р брак байшингуудыг нураан 55 айлын орон сууц шинээр барих, Дархан сумын алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан хүүхдийн автобус 2 ширхэгийг худалдан авах, Дархан сумын 4,5,9,11,14,16-р багуудад нийт 125 авто машины зогсоол шинээр гаргах ажлыг төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%