Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛОВ

2018-04-06

        Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөлгөөн 2018.04.05-ны өдөр боллоо.
Зөвлөлгөөнөөр:
•    Аймгийн ОБГ-ын үйл ажиллагааны танилцуулга
                                                  ОБГ-ын дэд дарга Б. Ганхүү
•    Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр төслийн тухай танилцуулга                                    
                                                                                                                 ХХҮГ-ын дарга С.Энхболд
•    Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга
                                         Өмгөөлөгч Содболд
•    Зөрчлийн тухай хуулийн танилцуулга
Аймгийн прокурорын газрын прокурор Болормаа


Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, 2018 оны 1 дүгээр улиралд тохиолдсон аюулт үзэгдэл,техникийн холбогдолтой ослын нөхцөл байдал, гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Онцгой байдлын газраас Дархан сумын ИТХ-д хандаж дараах асуудлыг тавилаа. Үүнд:
1.     Гудамж талбайд галын аюулаас урьдчилан сэргийлэх зурагт самбар байршуулах
2.    ИТХ-д хагас, бүтэн жилээр ОБГ-ын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх
3.    Багийн Засаг дарга нарын Үр дүнгийн гэрээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүн гэсэн шалгуур үзүүлэлтийг оруулах
4.    Гал түймэр унтраах 22 дугаар ангиас төв зам хүртэлх автозамын асуудлыг шийдвэрлэх
5.    Дархан сумын Онцгой комиссын шуурхай ажиллагаа, бэлэн байдлыг хангах зорилгоор багаж зэвсэглэмжийн агуулах барих
6.    Галын аюулын тухай зарлан мэдээллэх нөхцөлийг бүрдүүлэх
Хийгдсэн мэдээлэлтэй холбогдуулан зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нар асуулт тавьж, хариулт авч, саналаа хэллээ. Тэд хогийн цэг дээр байнга хог шатаж, орчныг бохирдуулж буй асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийг шаардаж байна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2018 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн мэдээллийг танилцуулав. Үүнд:
1.    Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр /199 хүн 36,230 мян.төг/
2.    Ажлын байрыг дэмжих хөтөлбөр /889 хүн 350,181 мян.төг/
3.    Залуучуудын хөдөлмөр эрхлэлт,  гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр //  112 хүн 101,150 мян.төг
4.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр /60 хүн 105,000 мян.төг/
5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр /138 хүн 85,420 мян.төг/
6.    Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр /34 хүн 31,420 мян.төг/-үүдийг хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг эзэнд нь хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга нар санал бодлоо илэрхийллээ.

Аймгийн Хууль зүйн хэлтсээс “Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар, аймгийн Прокурорын газраас “Зөрчлийн тухай хууль”-ийн талаар танилцуулга хийв. Дээрх байгууллагуудын хийсэн мэдээллүүдтэй холбогдуулан  сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ИНХ-ын дарга нар асуулт хариулт өрнүүлж, харилцан санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%