Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ИРГЭН ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ЕБС-ЫН СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ, ИЛТГЭХ ЧАДВАРААР ӨРСӨЛДЛӨӨ

2018-04-06

       АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв 2016 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж байна. 

            Иргэний Боловсролын Төв нь 2017 онд “Иргэн төсөл”-ийн 130 багш  бэлтгэн, 2017-2018 оны хичээлийн жилийн туршид сонгож авсан 70 сургууль дээр “Иргэн төсөл”- ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Сургуулийн сурагчид өөрсдийн тулгамдсан асуудлыг тодорхойлон, нотолгоо баримтад тулгуурлан төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлыг шийдвэрлэхэд суралцах зорилготой юм.

            Үүнд Иргэний боловсрол, түүх, нийгмийн ухааны болон анги удирдсан багш нар “Иргэн төсөл”-ийн сургагч багшийн сургалтад хамрагдсаны дараа өөрийн сурагчдад уг аргачлалыг заан анги эсвэл багаар тодорхой асуудлыг сонгон авч, багаар хамтран ажиллаж, асуудлыг оролцооны аргаар шийдвэрлэж сургасан бөгөөд өнөөдөр /2018.04.06/ Дархан-Уул аймгийн Жигүүр цогцолбор сургууль, Орхон сумын 8 дугаар сургууль, Орхон аймгийн 1, 13 дугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС, Бугант тосгоны ЕБС-ын сурагчид “Иргэн төсөл”-ийг хэрхэн хэрэгжүүлснээ цомог боловсруулан олон нийтийн өмнө тайлагнаж, илтгэх ур чадвараар өрсөлдсөн юм.

            Сурагчид Иргэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд юу сурсан, ямар чадвар шинээр эзэмшсэн, сонгосон асуудлаарх төрийн бодлогыг хэрхэн судалсан, өөрсдийн бодлого боловсруулж орон нутгийн бодлогод нөлөөлж чадсан эсэх, цомгийг загварын дагуу бүрэн зөв хийсэн эсэх, цомгоо зааврын дагуу оновчтой тайлбарласан эсэхийг шалгуур үзүүлэлтийн дагуу шүүсэн бөгөөд тэргүүн байранд Орхон аймгийн 13 дугаар сургуулийн баг эзэлжээ.

            Тэргүүн байр эзэлсэн баг 2017 оны 4 сарын 20-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд болох Үндэсний шалгаруулалтад оролцох юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%