Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЭЛЭГ БҮТЭН-МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХОЁР ДАХ ШАТНЫ НЭЭЛТ 27 СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-04-04

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Эрүүл мэндийн газар, сумдын эрүүл мэндийн төвүүд хамтран “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийг нэгэн зэрэг хийлээ. 2018 онд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлсэн тул 15-40 насны  иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, элэгний өвчлөлийн эрт илрүүлэг, үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм.30184626775155559341645673545427n

Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас хоногт 7 хүн, жилд 2600 гаруй хүн нас бардаг гэсэн тооцоолол байдаг бөгөөд манай аймгийн хувьд сүүлийн 3 жилийн дотор 200 гаруй хүн энэ өвчний улмаас нас барсан гэсэн тоон баримт байдаг бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа элэгний хорт хавдар, өвчлөлийг бууруулах зорилгоор энэ онд 15-40 насны иргэдийг урьдчилан сэргийлэх илрүүлэгт хамруулна. Уг хөтөлбөрийн хүрээнд С вирусын эсрэг шинэ эмүүдийг улсын бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлснээс гадна эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх эмүүдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх, зарим нэр төрлийн эмийг үнэ төлбөргүйгээр олгох юм байна. Иргэдийг өвчний эрт үеийн илрүүлэг, шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг эрүүл мэндийн газраас уриалж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%