Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хараагийн гүүрний засвар шинэчлэлийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна

2018-04-04

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/11 тоот удирдамжийн дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Хараа голын төмөр бетон гүүрний ашиглалтын үеийн төлөв байдалд аймгийн МХГ-ын Авто замын хяналтын улсын байцаагч Д.Баярсайхан Дархан сумын ЗДТГ-ын БОАХМэргэжилтэн Б.Батзулын хамт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийв. Тус гүүр нь 1991 онд ашиглалтад орсон бөгөөд 9 алгасал байгууламжтай "Т" хэлбэрийн 15 у/м дам нуруутай, 135 у/м гүүр юм. Гүүрийн зарим дам нуруу цууралт өгч сууснаас нурах аюултай болсон. Иймд засвар шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй зайлшгүй хийх шаардлагатай тухай МХГ-ын АЗХУ-ын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Одын 07/096/457 тоот дүгнэлт гарсан байдаг. Гэвч хөрөнгө санхүү нь шийдэгдэхгүй явсаар энэ онд улсын төсөвт уг ажилд 1 тэр бум гаруй төгрөг суусан аж. Харин одоо салбар яам нь яаралтай тендерээ зарлан гүүрийн засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлэхийг иргэд хүлээж байна. Уг ажлыг нэн даруй гүйцэтгүүлэх зөвлөмжийг ч МХГ-аас өгч байгаа юм. Түүнчлэн 2016 онд Дархан сумын ЗДТГ, ОБГ-аас хамтран тус гүүрэн дээр өндрийн хязгаарлалт, замын тэмдэг, тэмдэглэгээг төсөв хөрөнгө, хүн хүч гарган хийсэн ч өнөөдөр зөвхөн тээврийн хэрэгслийн жингийн хязгаарлалтын тэмдэг л үлджээ. Иймд алга болсон, бүдгэрч эвдэрсэн тэмдэг тэмдэглэгээ, өндрийн хязгаарлалтыг стандартын дагуу шинээр байгуулах, сэргээх зөвлөмжийг мөн хяналт шалгалт хийсэн улсын байцаагч холбогдох байгууллагад хүргүүлэхээр болжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%