Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн төлөө олон ажлыг санаачлан явуулж байна

2018-04-02

Дархан–Уул аймагт хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, эмч сувилагч, эцэг эхчүүдтэй хамтран олон ажлыг явуулж байна. Өсвөр үеийнхний тулгамдсан асуудлыг илрүүлж тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Асуудал ба шийдэл” хайрцгийг аялуулжээ. Мөн хүүхдийн өвчний цогц менежментийн стандартыг хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүдийн онолын болон гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах зорилгоор нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт батлагдсан хуваарийн дагуу Өрх, Сумын эрүүл мэндийн залуу эмч нарын ажлын байрны дадлагажих сургалтыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд олон залуу эмч нар хүүхдийг үнэлж ангилах, стандартын дагуу оношилж эмчлэх ур чадварыг эзэмшлээ. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монголын тусгай олимпын хороо, Дауны холбоо, Аутизмын холбоотой хамтран эмч мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх асран хамгаалагч нарт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олон дунд нь нийгэмшүүлэх, асрах сувилах арга зүй”, “Дауны өвчин ба Аутизм” сэдвээр сургалт зохион байгуулсанд эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байна. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг байгуулж, сар бүр комиссын хурлыг зохион байгуулдаг болсон ба энэ онд 6 удаа хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй 14 хүүхдэд байнгын асаргаа тогтоолгож, 65 хүүхдийн асаргааг сунгаж, 16 хүүхдэд унааны хөнгөлөлт үзүүлжээ. Мөн “Гэрэл өөд” төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд тухайн хүүхдийн онцлогт тохирсон зөвлөгөө өгч, хөдөлгөөн заслын эмчилгээнд зориулан булангийн сандал, зогсоогч тэнцвэр ологчийг хөдөлгөөн заслын кабинетад бэлэглэв.
Ийнхүү эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болсон хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүд хүүхдийн эрүүл мэндийн төлөө тодорхой үр дүнтэй ажлуудыг санаачлан идэвхтэй ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%