Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК ОНӨХХК-ИЙН 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГ СОНСОВ

2018-03-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн өмчит ААНБ-уудын үйл ажиллагааны тайлантай танилцаж байна. Тухайлбал өнөөдрийн хурлаар /2018.03.30/ Дархан Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨХХК-ийн 2017 оны ажлын тайланг сонсож танилцав.
Дархан Үйлдвэрлэл Технологийн Паркийг 2011 оны Дархан-Уул аймгийн  74 дугаар тогтоолоор ИТХурал 60 хувийн хувьцаа, аймгийн ЗДТГазар 40 хувийн хувьцаа эзэмшигч орон нутгийн төрийн өмчит компанийг байгуулсан бөгөөд орон нутагт шинэ дэвшилтэт болон өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах, экспорт болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгох чиг үүрэгтэй юм.
Үүний дагуу   хүнд болон хөнгөн үйлдвэр, сургалт эрдэм шинжилгээ, жижиг дунд үйлдвэр гэсэн 3 бүсийг тогтоожээ. 
1 дүгээр бүс  буюу хүнд үйлдвэрийн 776 га талбайд ДДЦСтанц ТӨХК, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Эрэл цемент ХХК, Дархан Нэхий ХК, Дархан минж ХХК, Шарын гол энерго ХХК, Нако Түлш ХК, Төмрийн хүдэр боловсруулах  үйлдвэрүүд, Эко ноос ХХК,  Силикат ХК зэрэг  барилгын материал, металл, хүдэр боловсруулах үйлдвэрүүд голчлон үйл ажиллагаа явуулдаг 24 ААНБ байна.
2 дугаар бүс буюу Хөнгөн, хүнсний үйлдвэрийн 870 га талбайд Дархан хүнс ХК, Поликом ХК, Монгол алтан тос ХХК, Мах комбинат ХК, Гурил тэжээл ХК, Өег гурил ХХК, Өгөөж чанар ХХК, Гео маш ХХК, Тоосгоны үйлдвэр, Элсэн карерь, Чулуун карерь, Цэвэрлэх байгууламж, ДДСүлжээ ТӨХК зэрэг хөнгөн хүнсний үйлдвэрүүд голчлон үйл ажиллагаа явуулж  байгаа 12 ААНБ үйл ажиллагаа явуулж байна. 
Харин 3 дугаар бүсэд УГТЭШ хүрээлэн, ШУТИС, ХААИС, Дарханы технологийн коллеж, Дархан Өргөө, МСҮТ, Дархан ЭМШУС-ийн салбарууд байршдаг.
Ашиглахаар төлөвлөсөн  100 га нөөц газартай бөгөөд цаашид судалгааны төвүүд мөн ЖДҮ-ийн чиглэлээр  хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Дархан Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨХХК нь 2018 онд Паркийг дэмжих сан байгуулах, 1 дүгээр бүсийн тохижилт, дэд бүтэц шинэчлэлт хийх, Шинэ төлөвлөлтийн 3 дугаар бүсийн дэд бүтцийг шийдвэрлэх, 1-2 үйлдвэр ашиглалтад оруулах, ТЭЗУС, ТЭЗҮ, судалгааны ажилд санхүүжилт олгох зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай ДҮТП-ийн гүйцэтгэх захирал Ч.Цэндсүрэн танилцуулав.
Аймгийн ИТХ-ын Хороод Хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал, Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж, мэдээлэл сонсон, дүгнэлт гаргаж ажилладаг бөгөөд ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид /2018.03.27/ Дархан үйлдвэрлэл технологийн парк ОНӨХХК, Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ, Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагаатай газар дээр үзэж танилцах үеэр гаргасан дүгнэлтээ Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%