Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАЯНДЭЛГЭР СУМЫН УДИРДЛАГУУД ГАЛУУТ БАГТ АЖИЛЛАЛАА

2018-03-29

Баяндэлгэр сумын Засаг даргын орлогч Б.Алтансүх, Багийн засаг дарга Т.Баянжаргал, Нийгмийн даатгалын байцаагч М.Баярцэцэг нар Галуут багт ажиллажээ. Ажиллах үеэрээ багийнхаа 47 өрхөөр орж иргэд, малчидтай уулзаж Орон нутгийн хөгжлийн сангийн ирэх онд хийх бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдээс санал авах /дэс дарааллыг тогтоох/, малчид төл хүлээн авах үеэр тулгамддаг асуудлын талаар, малын зүй бус хорогдлын мэдээллийг бүртгэх болон Аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу нөөц хөрөнгөнөөс төл хүлээн авалтын үеэр малчдад хүргэх эд зүйлсийг/хуурай сүү, шар будаа, загасны тос, төл малын гэдэсний эм, глюкоз/ хүлээлгэн өгсөн байна. Малчдын зүгээс өвөлжилт хүндрэлтэй, ургац муутай байгаа ч малын зүй бус хорогдол бага байгаа тухай болон багийн нутаг дэвсгэрт оготно их хэмжээгээр үржиж байгаа тул устгалын арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухайгаа сумын удирдлагуудад ярьжээ. Энэ үеэр Нийгмийн даатгалын байцаагч М.Баярцэцэг эрүүл мэндийн даатгал, сайн дурын даатгалын ач тусын талаар иргэдэд мэдээлэл хийсэн байна.Untitled-1

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь нийтийн эрх ашгийн төлөө зориулагдах ёстой гэсэн журмын дагуу Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар санаачлан “Нийтийн эрх ашгийн төлөө” уриалга гаргасан байна. Уриалгын хүрээнд ирэх онд хийгдэх ажлын дарааллыг тогтоохоор иргэдээс санал авч, нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа ажлаа тодорхойлох юм байна. Хийгдэх ажлууд:

Д.Нацагдоржийн талбайг сэргээн засаж хүүхэд тоглох, ахмад настнууд амрах, нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах 

Сумын төвийн газар шорооны ажил, хог хаягдлыг зайлуулах, өвөлжөө хаваржааны өтөг бууц түрэх, цасанд боогдсон даваа, гүвээг онгойлгох, малын сэг зэм цэвэрлэх ажилд зориулж КОВШ машин худалдаж авах

Хүүхэд багачуудын тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, ахмад настны чийрэгжүүлэлтийн хэрэгсэл бүхий тоглоомын хотхон барих

Явган замын хавтангийн тоног төхөөрөмж

Малын хулгайн гаралтыг бууруулах, зам тээврийн хөдөлгөөнийг хянах, хорио цээрийн дэглэм тогтоосон үед ариутгал халдваргүйжүүлэлт хийх, суманд татвар төвлөрүүлэх зорилготой Мянганы зам дагуу “Хяналтын пост” байгуулах зэрэг ажлуудын хүрээнд иргэдээс дарааллын санал авах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%