Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ҮЕ, ҮЕИЙН УДИРДАХ АЖИЛТАН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛДАРТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-03-29

Эрүүл мэндийн салбарын хөгжил, ололт амжилт нь үе үеийн удирдах ажилтнуудын сэтгэл, зүтгэлийн илрэл болж байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаанд эрүүл мэндийн байгууллагыг удирдаж явсан удирдлагууд, нэр хүнд бүхий ахмад эмч нарын хийж бүтээсэн ажил амьдралын түүхийг сонсч, сургааль зөвлөмжийг авах нь одоогийн үеийнхэнд юутай ч зүйрлэшгүй үнэтэй зүйл юм. 

Иймд Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Д.Нямаажав, Ц.Баясгалан, Л.Золбоот Монгол Улсын Эрүүл мэндийн Гавъяат ажилтан Д.Долгор, Хүний Гавъяат эмч Т.Анигар, Ч.Цэрэнжав нарыг урьж, эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. 
Уулзалтанд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулга, 2017 онд хийсэн онцлог үйл ажиллагааг танилцуулсан ба уригдсан зочид Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагын үүсч хөгжиж ирсэн түүх, тухайн үеүүдэд ажиллаж байсан эмч удирдлагуудын тухай сонирхолтой зүйлсийг ярьсан ба дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг зөвлөв. 
Тухайлбал аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих, хүүхдийн тусламжийг өргөтгөх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд санхүү, хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх ажлыг дэмжих, эмч нарыг эрдэмшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламжийг илүү хөгжүүлж, хүн амын өөрсдийн эрүүл мэнддээ тавих хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр илүү эрчимтэй үйл ажиллагааг зохион байгуулах, дээд шатлал руу явах иргэдийн урсгал чирэгдлийг бууруулах зорилгоор тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг олон сайхан санал зөвлөмжүүдийг өглөө. 
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн газрын шинээр зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байгаа “Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн төв”, “Симуляци сургалтын төв”, “Хоол сургалты төв”, “Сургалт мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг үзэж сонирхов. 
Удирдлага, алдартнуудын онцлох захиас:
Д.Нямаажав: Эрүүл мэндийн салбарын эмч нарын 7 хувь нь Доктор цол зэрэгтэй байна. Иймд эмч нарыг эрдэмшүүлж Эмнэлзүйн Доктор, профессоруудыг олноор нь төрүүлээрэй.
Ч.Цэрэнжав: Орчин үеийн проектоор баригдсан зориулалтын төрөх эмнэлэгээ төрд хураалгасанд одоо болтол харамсаж явдаг. Амаржих газрыг барьж хүүхдийн эмнэлгийг өргөтгөж өгөөрөй. 
Д.Долгор: Өвчлөлөөс сэргийлэх талаар иргэдийн мэдлэг хангалтгүй бүх зүйлийг эрүүл мэндийнхэн рүү даалгадаг болж. Иймээс иргэдэд эрүүл мэндийн сургалтыг сайн зохион байгуулаарай.
Ц.Баясгалан: Эмнэл зүйн тусламж үйлчилгээ өөрөө хөгжөөд явдаг. Харин нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өргөжин хөгжих ёстой. Бид энэ хөгжлийг л бодож Нийгмийн эрүүл мэндийн тусламж нь тэргүүлэх ёстой гэж байшин барилгаас нь эхлээд хөөцөлдөж явсан юм шүү. Түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг сайн хөгжүүлээрэй.
Л.Золбоот: Нийгмийн эрүүл мэндийнхэн олон нийтийг анхаартал сургалт сурталчилгааг хийж, нийтийн буруу ойлголт, хэв маягийг өөрчилөөч. Эрүүл мэндийнхэн бие биенээ өмөөрдөг, хамгаалдаг байгаасай
гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%