Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

2018-03-28

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн  зөвлөгөөн өнөөдөр /2018.03.28/ боллоо. Зөвлөгөөнөөр Дархан-Уул аймгийн харьяа Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон  2017 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагаа болон 2018 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны зохион байгуулалтын тайланг сонсож танилцав. 
Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 7 бүлэг, 3 дэд бүлэг, 72 зорилт дэвшүүлсэн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 172 арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.
Тухайлбал Түвшин холбоо ӨЭМТ-ийг авто машинтай болгосон, Дархан сумын 15 дугаар багт сайжруулсан шороон зам тавьж, авто замыг тохижуулж, камержуулах, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үерийн далангийн засвар, гудамжны гэрэлтүүлэг, орон сууцны байрны дээврийн засвар зэрэг олон ажлуудыг нэрлэж болно. 
Харин Хонгор сум нь 2017 онд иргэд аж ахуйн нэгж  байгууллагын бүтээлч санаачилга, идэвхитэй хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгаа хөгжүүлэх  зорилтыг дэвшүүлэн ажилласан ба уг зорилтын хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн анхан шатны үйлчилгээг чанаржуулж, Салхит 3 дугаар багт 7 хоногт нэг удаа төрийн үйлчилгээг нэг дороос үйлчилгээг хүргэж, мөн Төрийн болон төсвийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран жилд 4 удаа зохион байгуулж 602 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлжээ. 
Түүнчлэн Сумын Засаг даргын тамгын газар Дархан Төмөрлөг ХК-тай 2017-2019 онд хамтран ажиллах гэрээний дагуу Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХХК-д 37 иргэн, бусад байгууллагуудад 14 иргэн, нийт 51 иргэнийг ажлын байранд зуучилсан байна. 
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй 6 төсөл хөтөлбөрийн хүрээнд “Тахиа үржүүлэх” төсөл,  мөн 35 иргэнд төмс, хүнсний ногоо тариалах үр, бордоо, хураалтын дэмжлэг олгосны зэрэгцээ малжуулах төсөлд 6 иргэн 12 000 000 төгрөгийн мал авчээ.
Тус суманд 2017 онд Монгол наадам цогцолбор, 14 дүгээр сургууль, 16 дугаар цэцэрлэгийн хяналтын камер, цэцэрлэгийн тоглоомын талбай, Соёлын төвийн тоног төхөөрөмж, сумын Цагдаагийн хэсгийн байр засвар зэрэг 21 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн тухай мэдээллийг Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг өглөө. 
Мөн зөвлөгөөний үеэр Орхон сумын С.Дэлгэржаргал сумынхаа үйл ажиллагааны тайланг тавьсан бөгөөд сумын ЗДТГ-т “Угтах үйлчилгээ”-ний өрөөг  шинээр байгуулах, Дархан-Сэлэнгийн шулуун замаас сумын төв хүртэлх засмал замын 10.6 км дэх хэсэгт  14.5 м зам үерийн усанд идэгдэж, цөмөрсөн хэсэг, төвийн засмал зам дагуух 2.5 км замд нөхөөс хийх, Сумын төв доторхи замын 10 орчим нүхэнд битон зуурмаг, 1000 тн-ын зоориноос цааш хэсэгт битон зуурмагаар нөхөлт хийх, үерийн ус зайлуулах 3 цооногийг засварлаж сэргээх, БНСУ-ын Гванжу хотын Сайн дурын Залуучуудын байгууллагын хөрөнгө оруулалтаар Энхтал багийн Бүрэнтолгойн нүүдлийн гэр цэцэрлэгт 58.0 сая төгрөгийн нарны зайн хураагуур тавьж цахилгааны эх үүсвэртэй болгох, аюулгүйн нөөцийн өвс хадгалах агуулах шинээр барьж ашиглалтад оруулах зэрэг сум орон нутгийнхаа онцлогт тохирсон, хэрэгцээ шаардлагатай олон ажлыг хийж гүйцэтгэжээ. 
Түүнчлэн 2018 онд Орхон сумын 50 жилийн ой тохиож  байгаатай холбогдуулж 50 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 
Харин Шарын гол сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 8 бодлого чиглэл, 44 зорилт, 103 арга хэмжээтэй хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс  2017 оны байдлаар 78 арга хэмжээг үр дүнтэй хийж хэрэгжүүлсэн тухай мэдээллийг сумын Засаг дарга Д.Амарсанаа өглөө.
Шарын гол суманд 2017 онд Гэр хорооллын цэвэр усны хангамжийг сайжруулж худгийн ашиглалт хүртээмжийг нэмэгдүүлэн төвлөрсөн системд холбох ажлыг “Дулаан Шарын гол” ТӨХК хийж, Санжинт багийн ашиглагдахгүй байсан худгийг өөрийн 19 сая төгрөгийн хөрөнгөөр “Ухаалаг худаг” шинээр байгуулж, дулааны станцаас дулаан хуваарилах төв шугам хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамыг өргөтгөн шинэчилж, мөн Шарын гол ХК, Дулаан Шарын гол ТӨХК-ний удирдлагууд зөвшилцөн жилийн 4 улиралд хэрэгцээний халуун усаар хангаж эхэлсэн бөгөөд ахмад настан болон хүүхдийн автобустай болсон, 6 дугаар сургуулийн барилгын ус хангамж, ариутгах татуургын ажил,  Спорт заалны иж бүрэн засвар, Хоккейн талбай шинээр барих,  “Боловсрол мэдээлэл хүүхэд хөгжлийн төв” /номын сан/-ийн засвар үйлчилгээ, Орчин үеийн оношилгооны шаардлага хангасан өндөр хүчин чадал бүхий 3D аппаратыг нийлүүлэх зэрэг олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгджээ. 
Мөн зөвлөгөөний үеэр Орон нутгийн өмчийн газрын дарга П.Батсүх 2017 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагаа болон 2018 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээллийг хүргэсэн юм.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид зөвлөгөөний төгсгөлд дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, тодорхой хариулт авсан бөгөөд Сум хөгжүүлэх сангийн зээлийг олгохдоо сумын хөгжил, технологийн дэвшилтэй төсөлд олгоход анхаарал хандуулах, зээлийн давхардлын судалгааг банкнаас авч хамтран ажиллах, төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа албан хаагчдад хариуцлага тооцох зэрэг Сумдын болон Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%