Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав, гишүүн Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Б.Насанбат нар батлагдсан Удирдамж, төлөвлөгөөний дагуу гуравдугаар сарын 22,23-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 55 сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тэдгээрт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонслоо.