Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Бүгд найрамдах Чех улс руу 500-н ажилтан гаргах хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2018-03-27

Бүгд Найрамдах Чех улсын бизнес эрхлэгч “Оспро МВ” ХХК болон “Оспро продакшин” ХХК-иудын удирдлагууд өнөөдөр /2018.03.27/ аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболдтой уулзалт хийлээ. Тус уулзалтаар Бүгд Найрамдах Чех улсад 2 жилийн хугацаатай ажиллах 500-н иргэнийг шалгаруулж авах талаар санал солилцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Европын холбооны стандартад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчинг Чех улсад бэлтгэх боломж бүрдэх бөгөөд үүнийг дагаад иргэдийн ахуй амьдрал дээшлэх давуу талтай ажээ. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй мэргэжил шаардлагад тохирох ажилгүй иргэд, ажиллах хүсэлтэй 18-45 насны иргэдийг хамруулах тал дээр хамтран ажиллах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%