Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БҮРЭН СУМ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ, АРИУТГАЛЫН “ХЯНАЛТЫН ПОСТ” БАЙГУУЛЖЭЭ

2018-03-22

Сумын Засаг даргын 2018.03.01 өдрийн А/18 захирамжаар Малын гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баянцагаан, Зуунмод, Эрдэнэсант, Дундговь аймгийн Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт сумдад гарч, цаашид тэлэх хандлагатай байгаатай холбогдуулан отроор дээрх сумдад өвөлжиж байгаа өөрийн сумын болон хил залгаа сумдын малаас өвчин халварлахаас сэргийлж халдваргүйжүүлэлт , ариутгал хийх, хяналт тавьж ажиллах хяналтын постыг Өнжүүл/5-р/ багт 2018.03.01-ний өдрөөс байгуулан ажиллажээ. Энэ хугацаанд 9 өрхийн 409 үхэр, 6160 хонь, 2519 ямаа, 1126 адуу нийт 10214 мал болон 12 авто тээврийн хэрэгсэлд ариутгал хийсэн байна.
Мөн тус өвчний голомттой нутаг дэвсгэрээс отрын мал буцаж байгаатай холбогдуулан Өнжүүл /5-р/багийн нутаг Боргио, Баянхошуу гэдэг газарт 2018.03.10-ны өдөр хоёр дахь “Хяналтын пост”-ыг байгуулсан бөгөөд энэ хугацаанд 26 өрхийн 30 авто тээврийн хэрэгсэл болон 16.000 бог мал, 1800 адуу, 560 үхэрт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%