Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-03-22

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулав.



Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нийгмийн оролцоог хангах зорилтын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалтанд аймгийн Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын аймаг, сумдын эмэгтэй Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс бүрдсэн 70 гаруй хүн хамрагдлаа.

 

Сургагч багшаар МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч, Хуульч, Жендерийн Үндэсний хорооны гишүүн Д.Энхжаргал, “Бидний оролцоо хөгжилд” ТББ-ын тэргүүн, Нийгмийн удирдлагын магистр Ж.Чанцалдулам, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Дархан-Уул аймагт дахь газрын дарга Г.Алтантуяа, ОСИТБС-ын Үндэсний зөвлөлийн гишүүн, “Хил хязгааргүй алхам төв” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар хичээл зааж, дасгал, хэлэлцүүлэг, бүлгээр ажиллах зэрэг оролцоонд тулгуурласан аргаар сургалтыг зохион байгууллаа


Энэхүү сургалтаар Нийгмийн бүтцийн зураглал, Хамтын манлайлал, Тулгамдсан асуудлыг шинжлэх, шийдлийн боломжит хувилбарыг гаргах, Оролцогч талуудыг шинжлэх, Шийдвэр гаргагчдад нөлөөлөх, Бусдыг сэдэлжүүлэх, үйл хэрэгтээ нэгтгэх, Иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэглэх, Нөлөөллийн хүрээгээ хэрхэн бэхжүүлэх талаар мэдээлэл хүргэж, дасгал хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 


Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод гэрчилгээ гардуулан өгсөн бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймаг, сумаас сонгогдсон эмэгтэй Төлөөлөгчдийн дийлэнх хувь нь шинээр сонгогдсон учраас энэ удаагийн сургалт тэдэнд хүлээсэн мэдлэг мэдээллийг өгч чадсан, бусдаасаа туршлага хуримтлуулж, сум орон нутагтаа хэрэгжүүлж болохуйц санаа шийдлийг олж авсан үр дүнтэй сургалт боллоо хэмээн сургалтанд оролцогчид дүгнэж байлаа.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%