Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ОХИД, ХӨВГҮҮДИЙН ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

2018-03-21

2018 оны 3 сарын 12, 15-ны өдрүүдэд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхим”-аас Дархан сумын 4, 18, “Жигүүр” цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн мэргэжлээ сонгож буй охид, хөвгүүдэд зарим мэргэжлийн ажил үүргийг биечлэн гүйцэтгэж үзсэнээр тухайн мэргэжилтэн ажил дээрээ юуг, хэрхэн хийдгийг нүдээр харж, туршиж үзэх, ямар мэдлэг, чадвар, дадал зан чанар шаарддагийг мэдрэх, мэргэжлийн талаар бодитой төсөөллийг олж авахад нь туслах, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Охидын өдөрлөг”, “Хөвгүүдийн өдөрлөг”-ийг ГОУХАН -ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. 
Өдөрлөгт оролцогчид Дархан-Уул аймгийн БСУГ-ын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн, Монголын зохиолчдын хорооны гишүүн, Монгол улсын зөвлөх багш, боловсролын магистр Ч. Оюунбилэг, Дархан МСҮТ-ийн цахилгааны мэргэжлийн багш Ж. Эрдэнэ-Очир нарын зочидтой уулзан мэргэжлээ хэрхэн сонгосон хийгээд мэргэжлээрээ хэрхэн өсөн дэвшиж болох талаар сонирхолтой яриа өрнүүлж, туршлагаас нь суралцлаа. Хөтөлбөрийн дагуу хүүхдүүд ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө, мэдээлэл авч, МСҮТ-тэй танилцах аялалд оролцсоноос гадна цахилгаан, токарь, сантехник, гагнуур, автын засвар, өрөг угсрагч, засал чимэглэл, оёдол, үсчин, тогоочийн мэргэжлийн хичээлээр дадлага ажил гүйцэтгэн, өөрсдийн гараар хийж бүтээсэн зүйлээ дурсгал болгон авлаа. Өдөрлөгийн төгсгөлд оролцогчид сурсан, мэдсэнээ бусаддаа танилцуулж, сэтгэгдлээ хуваалцан өдөрлөгийн үйл ажиллагааг “Богино хугацаанд мэргэжлийн багш нарын ур чадвар, сургалтын орчин нөхцлийг танилцуулж, мэргэжлийн боловсролын салбарын тухай мэдээллийг оролцогчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн, өгөөжтэй, сонирхолтой байдлаар хүргэсэн арга хэмжээ боллоо” гэж үнэллээ.

Эх сурвалж: МСҮТ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%