УГТААЛЦАЙДАМ СУМ “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Угтаалцайдам сум “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж сумын ЗДТГ-ын дарга П.Оюунбилэг үг хэллээ. Энэхүү зөвлөгөөнд урилгаар удирдлагын академийн багш, доктор профессор Н.Цолмонтуяа оролцож 7 байгууллагын 145 албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал” сэдвээр сургалт явуулсан байна. Мөн энэ үеэр удирдах албан тушаалтнууд авлига ашиг сонирхолын зөрчилгүй ажиллахаа мэдэгдэж мэдэгдэл гаргасан бол төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлж талархал, дурсгалын зүйлс гардуулав. Зөвлөгөөний төгсгөлд Төрийн албан хаагчдын ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах талаар уриалга гарган цаашид хэрэгжүүлэн ажиллахаар болсон байна.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4067