Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-03-19

Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор Биеийн тамир спортын газар, Шинкиокушинкай каратэгийн холбоотой хамтран шинкиокушинкай каратэгийн 2 дахь удаагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 3-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулав. 

Энэхүү тэмцээнд тулааны спортын гурван клубын нийт 40 гаруй тамирчин оролцсон бөгөөд 1-р байранд каратэгийн "Тарлан" клуб, 2-р байранд холимог тулааны "Төмөр бүргэд", 3-р байранд таеквондогийн "Арман" клуб тус тус эзэллээ. 

Тэмцээний эхний 1,2-р байр эзэлсэн тамирчид 4-р сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион явуулах УАШТ- нд оролцох эрх авах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4995
3597 / 72%
880 / 18%
251 / 5%
267 / 5%