Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ДАРХАН МИНИЙ ХОТ-2018” СПОРТЫН НААДАМД ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-03-19

 Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2018” спортын наадмыг /2018.03.17/ спортын ордонд зохион байгууллаа.

    Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж,  спортын наадамд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард, дартс  гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорив.     
    Ингээд “Дархан-Миний хот 2018” спортын наадмын шатарын төрөлд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг, Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн,  даамны төрөлд Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Нацагдорж, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг тэргүүлсэн бол дартсын төрөлд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгч Ж.Энхжаргал, ширээний теннист Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жамбалдорж, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа нар тэргүүн байрыг эзэллээ.

    Харин багийн спорт буюу гар бөмбөгийн тэмцээнд аймгийн ИТХ-ын баг тамирчид 4 ялалтаар тэргүүн байр  эзэлж, Шарын гол, Орхон сумын баг удаалсан бол сагсан бөмбөгийн төрөлд Шарын гол сумын ИТх-ын баг тамирчид тэргүүн байранд орж, аймгийн ИТХ-ын, Хонгор сумын ИТХ-ын баг тамирчид удаалсан амжилттайгаар тэмцээн өндөрлөсөн юм.

    Багийн дүнгээр Шарын гол сумын ИТХ 31 оноогоор тэргүүн байр, Хонгор сумын ИТХ 2 дугаар байр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.
    Аймгийн ИТХ-аас санаачлагаар зохион байгуулагдсан тус  тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%