Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир
спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2018” спортын наадмыг /2018.03.17/
спортын ордонд зохион байгуулж байна.
Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж, спортын наадамд идэвхтэй оролцож байна.
Төлөөлөгчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард, дартс гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.
“Дархан-Миний хот 2018” спортын наадмын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар оролцсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат спортын наадмыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж буй аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас орон нутгийн цаашдын хөгжил дэвшил шууд хамааралтай. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид нэг баг, хамт олон болж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төлөөлөгчдөд хандан баяр хүргэж, амжилт хүслээ.
“Дархан-Миний хот 2018” спортын наадам гар бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн бол одоо сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна.